Гарцан дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочийг 20,000 төгрөгөөр торгодог. Он гарснаар 151 явган хүн замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн байгаа юм. 20-30 милл хурдтай машин огцом зогсолт хийхэд 2 метр гулсдаг тул явган зорчигч гарцаар нэвтрэхдээ өөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Аливаа техникт өөрийн гэсэн зогсох хугацаа, зай гэж байдаг. Тэрхүү зогсолтын зай нь техникийн хурд, жин, замын нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Зам дээгүүр гэнэт гүйж гарч ирдэг явган зорчигч ямар хүндрэлтэй байдгийг жолоочид хэлж байна.
Замын хөдөлгөөний дүрэмд заахдаа явган зорчигч хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангах, гар утас, чихэвч зэрэг эд зүйл хэрэглэхгүй анхаарал болгоомжтой зорчих гэж заасан байдаг.
Жолоочид зогсоё гэж бодож амждаг ч техникт өөрийн гэсэн зогсох хугацаа, зай гэж байдаг. Тиймээс зам дээгүүр гэнэт хөндлөн гүйх, цаашаа хараад явган хүний зам дээр "гэнэтийн бэлэг болж" гарч ирэхгүй байхыг явган зорчигчиддоо анхааруулж байна. Мөн өвлийн улирал болж байгаатай холбоотой халтиргаатай үед техникийн зогсох зай илүү урт болдог шүү гэдгийг анхаараарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.