СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-21

LIVE: Ц.Чулуунзагд: IT инженерүүдийг богино хугацааны сургалтаар бэлдэнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ /МОСА/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа, тус ТББ-ын ерөнхийлөгч Ц.Чулуунзагд нар үзэглэсэн юм.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: 

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ойрын жилүүдийн зорилтоо цахим яам, халамжаас хөдөлмөр рүү шилжүүлнэ гэж тодорхойлсон. Засгийн газрын нэг том зорилт нь мэдээлэл технологийн салбарт өрнөж байна. E-Mongolia хэмээх нэгдсэн систем амжилттай хэрэгжээд явж байна. Үүний үргэлжлэл болсон хоёр арга хэмжээ өнөөдөр боллоо. Программ хангамжийн салбарынхантай хамтран ажилласнаар богино хугацааны сургалтаар зах зээлд шаардлагатай байгаа боловсон хүчинг бэлтгэнэ. Мөн, IT zone компани шаардлагатай сургалтуудыг үнэ төлбөргүй өгөхөд бэлэн гэдгээ илэрхийллээ. 

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын ерөнхийлөгч Ц.Чулуунзагд: 

-Мэдээлэл, технологийн салбарт хувьсгал, реформ хийгдэж байна. Үүнийг дагаад боловсон хүчин, IT инженерүүд зах зээлд нэн эрэлт хэрэгцээтэй болоод байна. Энэ зөвхөн Монголын асуудал биш, дэлхийн даяар ийм хүндрэлтэй тулгарч байна. Иймд бид өнөөдөр ХНХЯ-тай хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар IT инженерүүдийг заавал дөрвөн жилээр биш, богино хугацааны сургалтаар бэлдэх боломжтой болж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.42

Хаана хичээллэх вэ ямар хүмүүс хамрагдах вэ яаж холбогдох вэ

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.62

IT engineer. Programmest bas yalgaatai.. shuu..

Зочин
3 жилийн өмнө
150.129.140.152

Болсон болоогүй программистүүд олширох нь дээ. Энэний оронд юм хийж байгаа программын компаниудаа дэмжээсэй. Тeндeр нэрээр гаднй компаниудаас өндөр үнээр программ худалдан авдагаа болиосой. Дундаас нь хахуульд өгсөөр байгаад жинхэнэ хийдэг хүмүүст 30 хувь нь очиж байна.

E.Temuujin
3 жилийн өмнө
202.126.90.103

Surgalt n hezee we hamragdaj bolhuu

Medeelel avmaar bna
3 жилийн өмнө
66.181.185.193

Medeelel avii

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.