"МУИС-ийн профессорын эрдмийн өв” 2020 оны цуврал дугаарт МУ-ын Гавьяат багш, доктор, профессор Хэрээд Ж. Баясахын “Гадаад харилцаа хийгээд соёл иргэншил”, “Их монгол улсын түүхэнд холбогдох хятад хоёр сурвалж бичиг” нэртэй хоёр боть номын нээлт боллоо.
Ж.Баясах: МУИС-ийн хувьд шилдэг багш нарынхаа номыг цувралаар хэвлэн гаргаж байгаа. Түүний нэг нь миний хоёр номыг ивээн тэтгэж гаргаж өглөө. “Гадаад харилцаа хийгээд соёл иргэншил” номын хувьд хятад, солонгос, орос, англи хэл дээр гарсан. Нөгөө номын хувьд миний 1989 онд дэд эрдэмтэн, 2015 шинжлэх ухааны доктор хийсэн хоёр зохиол. Энэ хоёр зохиол юугаараа гайхалтай вэ гэвэл Монголд ирж байсан хүмүүсийн тэмдэглэл, Богд хааны ордонд ирж бараалхаж байхдаа ирж бичсэн хятад бичвэрийг оруулж бусад сурвалжтай харьцуулан аль нь үнэн байсан талаар судалж гаргасан. Урьд нь гуравдахь удаагаа хэвлэгдэж байсан. Олдохоо байсан тул дахин хэвлэсэн.
Таны хувьд орчин үеийн гадаад харилцаа хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Үзэл суртлаас болж хоорондоо дайтдаг байсан бол байхгүй болж байна. Хуучин соёл иргэншлээс болж хагарал гардаг байсан бол үгүй болж байна. Байгалийн гамшиг уу цаана нь бактериологийн зэвсэг үү гэдгийг тогтоох их чухал юм болж байна. 15-р зуунд хэнд зэвсэг байна. Тэр бодлогоо тулгана гэдэг зүйл одоо ч гэсэн үргэлжилсэн хэвээрээ байна гэдгийг хэлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.