СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

100,000 гаруй эмэгтэйн хуурамч нүцгэн зургийг тараажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Олон нийтийн цахим сүлжээ Telegram-д 2019 оны долдугаар сараас 2020 оны хооронд 104,852 эмэгтэйн хуурамч нүцгэн зургийг тараасан хэрэг гарчээ. Ингэхдээ хиймэл оюун ухаан ашиглан бүсгүйчүүдийн хувцсыг цахим орчинд тайлсан байна.

Сенсити мөрдлөгийн компанийн мэдээлснээр тэдгээр цахим орчинд хиймэл оюун ухаанаар нүцгэлсэн эмэгтэйчүүдийн дунд насанд хүрээгүй охидын зураг байгааг илрүүлжээ. Тус .

Ийм технологийг ашиглаж олны танил алдартай хүмүүсийн насанд хүрэгсдэд зориулсан хуурамч бичлэгийг хийдэг байна. Гэхдээ олны танил биш хувь хүмүүсийн зургийг ашиглан нүцгэлсэн тохиолдол өмнө нь цөөхөн гарчээ. Энэ нь тус аппликейшныг ашигладаг хүмүүсийн олон нийтэд нийтэлсэн зураг, хаяг эрсдэлд орох өндөр магадлалтай гэдгийг харуулж байна.

. Тэдгээр нүцгэлсэн зураг нэг бүрийг ВВС агентлагийн мэдээлэл технологийн мэргэжилтнүүд шалгахад бүгд жинхэнэ бодит биш хуурамч байгааг тогтоожээ.

Өнгөрсөн жил яг үүнтэй ижил төстэй апп гарсан байсныг хаасан байна. Энэ удаагийн апп-ыг хийсэн “П” гэгч “би үүнд нэг их ач холбогдол өгөөгүй. Миний хувьд хүчирхийлэл биш харин жаахан зугаатай зүйл байсан” хэмээн ярьжээ.

Ийнхүү хуурамч зураг нийтэлж буй хаягуудыг хэрэглэгчид блоклох нь зүйтэй хэмээн уриалж байна. Тус апп-ыг тараасан “П” дэлхий даяар цар тахал, дайн гарч байгаа энэ үед жаахан хөгжилдөхийг хүссэн бөгөөд удахгүй энэ ботоо устгахаа мэдэгджээ.  

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.