СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НОЦТОЙ: Л.Отгонбат: БНХАУ-ын төрийн өмчид компани биднийг залилж хохироосон

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийг “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци” барьж, хагас дутуу ашиглалтад оруулаад байгаа.

Уг гүүрийг 42,38 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 120,910,140,000.0 (нэг зуун хорин тэрбум, есөн зуун арван сая) төгрөгөөр барьсан бөгөөд энэ их өрийг Монголын Засгийн газрын хүүгийн хамт БНХАУ-д зээлийн график хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж байгаа юм.

Гэтэл уг гүүрийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч болох БНХАУ-ын төрийн өмчит “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци” нь тухайн гүүрийн ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон Монголын “Ханлиг тайшир илч” компанийг залилж, өр зээлд унагаасан баримт бидэнд ирэв.

Уг баримтаас үзэхэд “БНХАУ-ын Төмөр замын 20-р товчоо корпораци”-ийн Улаанбаатар хот дахь гүүрийн төслийн удирдагч Ши Жи Чуан гэгч нь 2018 оны тавдугаар сард “Ханлиг тайшир илч” ХХК-тай “Тулц хана барих барилгын ажлын гэрээ” гэгчид гарын үсгээ зуржээ.

Уг гэрээнд “Олимпийн гудамжны хэсэгт А гарцны төв замын замын ажлын баруун талын хэсгийн тулц хананы ажлын МКО +80-аас МКО +249.323 хүртэлх 170 метр урттай ажлын улны бетон цутгах, тулц хананы бетон цутгах, арматур зангидах, хэв хашмалуудын ажлыг 234,521,304 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож” ажлаа эхлүүлж байжээ.

“Ханлиг тайшир илч” ХХК гэрээгээр хүлээсэн ажлаа цаг хугацаанд нь захиалагчийн хүсэлт шаардлагад нийцүүлэн чанартай гүйцэтгэж дуусгах хүртэл  “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”-аас гэрээний урьдчилгаа 30 хувь болох  63,320,752 төгрөгийг төлсөн. Ажил дууссаны дараа үлдэгдэл 70 хувь болох 171,200,552 төгрөгөө нэхэхэд өгөхгүй зугтсан хэмээн “Ханлиг тайшир илч” ХХК-ийн менежер Л.Отгонбат хэлсэн юм.

Сүүлийн үед БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр монгол улсад зам гүүрийн бүтээн байгуулалтууд олноор хийгдэж байгаа. Тухайлбал, Улаанбаатар-Дарханы автозамын ажил, “Олимпийн гүүр” зэргийг нэрлэж болно. Гэвч хятадууд асар өндөр үнэтэй зам, гүүр монголд барьж хагартлаа ашиг олж байгаа атлаа ажлаа цаг хугацаанд нь хүлээлгэн өгөхгүй байх, гэрээгээр хүлээсэн ажлаа замын дундаас нь хаяж явах, туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй Монголын жижиг компаниудыг залилан хохироож буй асуудлыг Монголын Засгийн газар анхааралдаа авч, хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг энэ үйл явдал харуулж байна.

БНХАУ-ын төрийн өмчит "Төмөр замын 20-р товчоо" компаниас үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж "Ханлиг тайшир илч" компани шүүхэд хандсан хэдий ч хятад компанийн удирдлагууд Монголд байхгүй гэх шалтгаанаар уг асуудал хүндэрч сунжраад байгаа аж.

Бид Монгол Улсад 120,910,140,000.0 төгрөгөөр гүүр барих тендерт шалгарчихаад Монголын жижиг компаниудыг залилан хохироосон гэгдэж буй БНХАУ-ын төрийн өмчит “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци” болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас уг асуудлыг тодруулж хүргэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.176.223

Хужаатай сн Үжирээд бай та нар алуулаагүй бол их юм болнодоо

Овгон
4 жилийн өмнө
188.242.45.204

Хятадууд заль мэхгуй ажиллах уу? Тэднээс дутахгуй сэтгэл залилуулахгуй ажиллах аргаа олж байж хамтарахгуй бол агуу зальтангууд шуу! Улаан нуурэн дээр чинь л мэхлэх байхдаа. Хятад их оруулаад байгаа шуналтанууд хойч уеэ хорлох ажиллаагаа л хийгээд байгаа юмдаа.Урд зугийнхэнийн нуд цавцихгуй ажиглаж байхыг Ахмад уе сурагсан л баймаар юмдаа.Амадаа ч тоохоо байж хятад саймжирах нь уруудах доройтох нь тодорхой болждээ.Оорсондоо барьсан барилгууд нь яаж унаж байсныг харсан л байх тэгвэл Монголд туунээс сайн юм хийхч гэж байхгуй харин уусгаж ямхын бодлого хэрэгжуулэх газар нутаг нь хэрэгтэй байхдаа.

Уранчимэг
4 жилийн өмнө
64.119.25.4

Япончууд зам, гүүрийг сайн тавьдаг шүү дээ. Манайхан Хятадын хөнгөлөлттэй зээлд хууртагдаж ард иргэдээ хүртэл хохироох юм. Бал даргын үед хятадуудыг гэрээт ажилаа муу хийсэн гээд хуугаар нь нутагруу нь буцааж байсан гэдэг. Одоо бол...

Зочин
4 жилийн өмнө
202.170.66.18

Хохь нь ээ. Өмхий хужуааагс зээл аваад бай та нар. энэ мэт хулхи хуурамч юм хийж байгаад зээлийнхээ төлбөрт улсыг чтинь эзэлнэ малнуудаааа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.