СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-21

LIVE: Ханан пийшингээ 7-12 жил хөөлөөгүй айл өрх олон байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өвөлдөө бэлтгэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн.

 “Таван толгой түлш” компанитай хамтран яндан хөөлөгч бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж 300 залуусыг ажилтай, орлоготой болгожээ.

Мөн яндангаа хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах зэрэг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, суртчилгаа, зөвлөгөө, мэдээллийг үе шаттай явуулж, олон нийтэд хүргэн ажилласаар байна.

. Яндан хөөлөгчид айл нэг бүрт хүрч ажиллах боломжгүй учраас хүндэтгэх шалтгаантай буюу бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөл хүндтэй болон олон хүүхэдтэй өрх толгойсон эхчүүдэд тусалж үнэ төлбөргүй янданг хөөлж, ханан пийшин зууханд гарсан эвдрэл, гэмтлийг бүрэн засварлаж ажиллаж байгаа юм.

Янданг хөөлснөөр таталт соролт сайжирж, зуухны битүүмжил сайжирдаг 

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нэгэн айлын янданг хөөлөх үйл явцыг сурвалжилллаа. “Таван толгой түлш” компанийн мэргэжилтэн: Өдөрт 70119400 утсаар 100-200 дуудлага ирдэг. Өнөөдөр найман дуудлагаар ажиллахаас гурван айл өрхийн янданг хөөлөөд байна. . Энэ айлын хувьд сүүлийн хоёр жил янндангаа хөөлөөгүй. Гэрт зориулагдсан хөхөөтэй зуухыг ханан пийшинд хийсэн байна. Монгол зуух нь сул байх жишээний тэгэхээр битүү шавардахгүй бол угаартах эрсдэлтэй.

Янданг хөөлснөөр таталт соролт сайжирж, зуухны битүүмжил, ханан пийшингийн засвар хийгддэг. Гэрийн зуухыг 7 хоногт 2-3 удаа хөөлдөг бол ханан пийшинг хавар, намартаа нэг удаа хөөлөх хэрэгтэй. Ханан пийшингийн таталтыг цаас шатааж шалгаж болно. таталт муу байгаа бол цаас шатаахад утаа буцаж  гарч ирдэг.

Угаарын хийн хордлогод өртсөн ихэнх айл өрхүүдэд судалгаа явуулахад ихэвчлэн ханан пийшин эдвэрч хагарсан, зуух яндангийн холбоос завсартай, яндангийн хөө тортгийг цэвэрлээгүй бөглөрүүлсэн, үнс дүүрсэн, яндан намхан, сойлт хаасан, зориулалтын бус зүйлээр өрхөө бүтээсэн гэх мэт шалтгаан нөхцлүүд тогтоогддог байна. Тиймээс та галлагаат орчинд амьдардаг бол яндангаа цаг алдалгүй хөөлж, ханан пийшингийн бүрэн байдлыг сайтар хангаж, угаарын хий мэдрэгчийн ажиллагааг заавал шалгахын уриалж байна.

Өнөөдрийн байдлаар “Таван толгой түлш” компаний яндан хөөлөгчид 15343 иргэнд 70119400 утсаар дамжуулан яндан хөөлөх зөвлөгөө мэдээллийг өгч, 6122 айл өрхийн янданг хөөлжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.