СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бусдын гарт хөнөөгдсөн хохирогчийн нэрийг 35 жилийн дараа олж тогтоожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Флорида мужид 35 жилийн өмнө бусдын гарт амь насаа алдсан иргэний цогцсыг олж байжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд уг хохирогчийн биеийн байцаалт, нэр усыг тогтоож чадаагүй байсан тул Жон Дое хэмээн нэрлээд байсан юм. Харин тэлээнийх нь арал дээр гараар сийлсэн үсэгний ачаар биеийн байцаалтыг нь тогтоож чаджээ.

Жон Дое-ын цогцсыг 1985 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Пенсаколагийн Булевард нуурын ойролцоогоос олж байсан юм. . Түүний цогцос олдохоос хоёр жилийн өмнө ээжтэйгээ Пенсаколагийн наран шарлагын газрын ойролцоогоос хамгийн сүүлд утсаар ярьсан байна. Хэрэв тэр амьд байсан бол энэ жил 85 настай байх байжээ.

Биеийн байцаалтыг нь тогтоосны дараа гэр бүлийн гишүүдээс нь ДНХ-ийн шинжилгээ авахад Томпсоныхтой яг таарчээ. Одоогоор Томпсон хэзээ хэрхэн алагдсан болон амиа алдсанаас нь хойш хэр хугацааны дараа цогцсыг нь олсон зэрэг тодорхойгүй олон асуулт үлдэж байна. Мөн хэн түүний аминд хүрсэн нь ч тодорхойгүй байгаа юм. Тиймээс Томпсоны аллагатай холбоотой ямар нэг мэдээлэл байвал цагдаагийн газарт мэдэгдэхийг Пенсаколагийн оршин суугчдаас хүсчээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.