СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-10-21

LIVE: ОХУ-ын хоёр жолооч, Сиатлаас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 19, 20-нд нийт 1195 коронавирусийн шинжилгээ хийхэд гурван иргэнээс халдвар илэрлээ.

Энэ сарын 19-нд.

Ингээд манай улсад батлагдсан тохиолдол 327 болж, 312 иргэн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар ажиглалтаас 298 иргэн гарч гэрийн ажиглалтад 9, сувилалд 5 хүн байна. ХӨСҮТ-д халдвартай 15 хүн эмчлүүлж байгаагаас 10 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байгаа юм.

Манай улсын хувьд энэ сарын эхээс зорилтод бүлгийн иргэдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэлсэн. Тэгвэл . Цаашлаад 55 мянган гаруй хүн вакцин хийлгэх хүсэлтээ тавьсан байна. Иймд ЭМЯ-наас дахин 100 мянган тун вакцин захиалж авахаар болжээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Нийт 398 мянга гаруй иргэдийг томуугийн вакцинд хамруулсан. Нийт нийлүүлэгдсэн вакцины 70 гаруй хувийг дархлаажуулахад зориулсан.. Захиалсан вакцин ирэх сард ирнэ гэсэн тооцоо байгаа. Зорилтод бүлгийн иргэд томуугийн вакцинд хамрагдаагүй бол ирэх сараас ирэх вакцинд хамрагдаж болно. Томуугийн эсрэг вакцин тариулснаар томуугийн хүндрэлээс сэргийлж чадна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.