СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Гивлүүргүй дугуй унасан залуу бүсгүйг баривчилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Иран улсад дугуй унахдаа гивлүүр зүүгээгүй залуу бүсгүйг исламын шашны хатуу хууль дүрмийг зөрчсөн болон гивлүүрийг үл тоож, хайхрамжгүй хандсан хэрэгт буруутган баривчилсан талаар төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлжээ.

Нажафабад хотын захирагч Мужтаба Рае Исламын Бүгд найрамдах улсын мэдээллийн агентлаг /IRNA/ - аар “дүрэм журмыг зөрчиж, исламын шашны гивлүүрийг гутаан доромжилсон үйлдэл гаргасан тул эмэгтэйг баривчлан саатуулсан” хэмээн мэдэгджээ.

Гар утсан дээр хийсэн уг эмэгтэйн богино бичлэг энэ долоо хоногийн даваа гарагт цахим сүлжээнд тархсанаар олны анхаарлыг татсан байна. . Энэ үйлдэл нь лам номлогчид төдийгүй ард иргэдийн хурц шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Толгой нүцгэн дугуй унасан эмэгтэйн хэргийг мөрдөн шалгаж байна. Нажафабад хотын иргэд эмэгтэйн үйлдлийг эсэргүүцэн жагсаал хийжээ.

1979 онд болсон исламын хувьсгалаас хойш Иран улсад шашны хууль ноёлон хэрэгжиж эхэлсэн. Уг хуулинд зааснаар эмэгтэйчүүд хүзүү, толгойдоо заавал гивлүүр зүүж, үсээ нууж далдлах ёстой. Гэхдээ ойрын хорин жилийн хугацаанд эмэгтэйчүүд бага багаар үсээ ил гаргаж, битүү гивлүүрээс татгалзах болсон. Нийслэл Тегеран болон зарим том хотуудад охид эмэгтэйчүүд үсээ гаргаж явах нь нийтлэг үзэгдэл болжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.168.131

Jinhene mongolchuudin uls

Зочин
4 жилийн өмнө
202.70.37.34

тэнэг шашинт

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.