LIVE телевизийн “Factcheck” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг “Хөвсгөлийг хэрсэн авлигын сүлжээ” нэвтрүүлгийг хэдхэн өдрийн өмнө олон нийтэд хүргэсэн. Уг нэвтрүүлэгт Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нь өөрийн хувьцаа эзэмшдэг “Хөвсгөл геологи” гэх ХХК-даа 16 удаагийн үйлдлээр 7.7 тэрбум төгрөгийн тендер авсан баримтыг олон нийтэд илчилж байв.
Гэтэл Л.Төмөрбаатар даргын эзэмшдэг “Хөвсгөл геологи” гэх ХК нь дан ганц Хөвсгөл аймгийн тендерийг хамж байгаагүй нь тодорхой болов.
Тухайлбал, 2018 онд тус компани Хэнтий аймгийн Хэрлэн суманд 200 хүүхдийн ортой цэцэрлэг барих, 2,500,000,000,0 (хоёр тэрбум таван зуун сая) төгрөгийн тендерт шалгарчихаад ажлаа туйлын хангалтгүй гүйцэтгэсэн тул цаашид тендерт оролцох эрхийг хязгаарлаж, Сангийн яамны хар жагсаалтад оруулж өгөөч гэх хүсэлтийг долоо хоногийн өмнө Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат гаргасныг та бүхэн харж байна.
Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатарын “Хөвсгөл геологи” ХК-тай холбоотой асуудал одоо л шалгагдаж эхэлж байгаа бөгөөд цаашид Хөвсгөл аймагт шалгарсан 16 тендерийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлууд ар араасаа гарч эхэлнэ гэдгийг эх сурвалж хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
тентэр бол худлаа гэдэг нь батлагдсан юм бишүү
Шнал ихэдвэл шулам болно гэж. Харахаас мангас цариа төрхөндөө оржээ.