ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг: Улсын хэмжээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн 53 байцаагч ажиллаж байжээ. Харин ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн байцаагчийн орон тоог 103-р нэмэгдүүлж 156 хүүхдийн байцаагч болголоо.
Дээрхи байцаагчдийн цалин хөлс бусад зардал болох 2.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгахаар болжээ.
Өнөөдрийн байдлаар 19 мянган хүүхдэд нэг хүүхдийн байцаагч оногдож байна. Харин орон тоог нэмснээр 8 мянган хүүхдэд нэг байцаагч оногдож ачааллыг хоёр дахин бууруулж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.