СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амстердам цэцэг ашиглан дугуйн зориулалтын бус зогсоолуудыг багасгажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нидерландын нийслэл Амстердам хот нь дэлхийн хамгийн их дугуйтай хотуудын нэг гэдгээрээ бахархдаг. Гэвч хэт их дугуй зарим талаараа асуудал дагуулдаг бололтой.

Хотын захиргааны эрх баригчид нийслэлийн явган зорчигчдод зориулсан, тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг үзэсгэлэнтэй гүүр, сайхан газруудын үзэмжинд хэт олон гинжилж тавьсан дугуйнууд сөргөөр нөлөөлж байна хэмээн гомдоллож байна. Тиймээс . Ингэснээр дугуйчид зам гүүрэн дээр бус зориулалтын зогсоолд дугуйнуудаа тавьдаг болно гэж үзжээ.

Гүүрэн дээр дугуйгаа байрлуулснаас явган зорчигчид авто замаар алхах болсон нь амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учруулж байгааг холбогдох албаныхан хэлсэн байна. Тиймээс цэцэг, модлог ургамал ашиглаж гүүрийг чөлөөтэй байлгахаас гадна автомашины зогсоолуудад дугуйн зогсоолыг нэмж байрлуулах саналыг хэрэгжүүлэхээр болжээ.

. Коронавирус дэлхий даяар тархаж эхэлснээс хойш олон нийтийн тээврийн хэрэгсэл, автомашинаас илүүтэй татгалзах болсон. Тодруулбал зорчигчдын 1/3-ээс илүү нь буюу 37 хувь нь нийтийн тээврийн хэрэгслээс татгалзаж дугуй унах болжээ. Тэд цар тахлын хорио цээр сулрах хүртэл дугуй унасаар байх болно гэж судалгаанд хариулсан бөгөөд энэ нь дугуйн зам дээр хэт их бөөгнөрлийг үүсгэж байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.