СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Исландын Ерөнхий сайдыг ярилцлага өгч байхад газар хөдөлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Исланд улсын Ерөнхий сайд Катрин Якобсдоттир шууд ярилцлага өгч байх үед нь хүчтэй газар хөдөлжээ. Гэнэт хүчтэй газар хөдөлсний улмаас ярилцлага тасалдсан боловч Ерөнхий сайд хүлцэл өчин, нөхцөл байдлыг үл хайхран асуултандаа бүрэн хариулж дуусгасан байна.

Ерөнхий сайдын байшин газар хөдлөлтийн үед савлаж эхлэхэд тэрээр Вашингтон Пост сонины сурвалжлагчид цар тахлын үеийн аялал жуулчлалын талаар цахимаар шууд холбогдон ярилцлага өгч байжээ. Байшин савлаж эхлэх үед тэрээр ихэд гайхширсан байна.

Катрин Якобсдоттир “ээ бурхан минь, газар хөдөлж байна. Уучлаарай яг одоо энд газар хөдөлж байна” хэмээн уулга алдан сандарчээ. Гэвч удалгүй асуулт руугаа эргэн орж, инээмсэглэн “тиймээ энэ бол Исланд шүү дээ” хэмээн хэлж хариултаа үргэлжлүүлжээ. Дараа нь “би маш сайн байна. Байшин ч тогтвортой байлаа, санаа зовох зүйлгүй” хэмээн хариулжээ.

Энэ жил 44 настай Якобсдоттир 2017 оноос хойш Исландын Засгийн газрыг тэргүүлж байгаа юм. .

Нийслэл хотын эргэн тойронд газар хөдлөлтийн чичирхийллийн үеэр багахан гэмтэл гарсан тухай эх сурвалжууд мэдээлэв. Исланд нь олон арван галт уулаар хүрээлэгдсэн байдаг учир газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладгаас газар хөдлөх нь түгээмэл үзэгдэл юм.

Өнгөрсөн тавдугаар сард Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Жакинда Ардерныг коронавирусийн хорио цээрийг сулруулах талаар ярьж байхад нийслэл Веллингтоны ойролцоо 5,8 магнитудын хүчтэй газар хөдөлж, ярилцлагаа тасалдуулсан тохиолдол гарсан. Хэдийгээр камерын дуран салгалж байсан ч Ардерн инээмсэглэсээр жаахан газар хөдөлж, энэ хавьд чичирхийлэл мэдрэгдэж байна хэмээн найрсгаар хэлсэн юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.