Өчигдөр/2020.10.20/Төсвийн байнгын хороогоор Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжжээ.
Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг ирэх оноос олгох юм.
Мал тооллогын дүн мэдээллээс харахад улсын хэмжээнд 70.9 сая мал тоологдсон.
Хуулийн төсөлд албан татварыг 0-2000 төгрөг гэсэн хязгаар тогтоосон. 70.9 сая малаас 2000 төгрөгийн татвар авахад 142 тэрбум, нэг малд ногдуулах татварыг 1000 төгрөгөөр тооцоход 71 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой. Хамгийн бага буюу 21 мянган малтай нийслэлийн Багахангай дүүрэг гэхэд 21 сая, дундаж буюу 209 мянган малтай Хэнтийн аймгийн Баян-Овоог сумаар жишээлэхэд 209 сая, хамгийн их буюу 640 мянган малтай Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум гэхэд 640 сая төгрөгийг сумын төсөвтөө төвлөрүүлэх боломжтой.
Харин байгаль экологийн тэнцвэрт байдлаа хамгаалж хадгалах үүднээс сүргийн бүтэцдээ ялгамжтай хандан, адуу, ямаанд албан татвараа нэмүү ногдуулахаар төлөвлөжээ.
Мөн байгалийн гамшиг ган, зуд нүүрлэх үед уг албан татварыг тэглэх нөхцөлийг хангах үүднээс татварын доод талын хязгаарыг 0 гэж тусгаж өгсөн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолжээ.
Малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
neg mal 2000 geher ih bna
Нөгөө тарагийн 5 . н ямаатай айлууд хэцүү еэ
10 цаас л биз дээ,үхлээ юу
хонин толгойд шилжүүлээд бод бог бүс нутгаар нь бүр нарийн тусгавал их зүгээр юм
Өөөөө зөөзөөө татваргүй байхдаа үнэ нь тэнгэрт хадаад байдгийн. Одоо ч бүүр мань мэт барж идэхгүй үнэтэй болох нь л дээ. Энэ нэг татвар нэмэхээс өөрийг мэддэггүй эргүү малаа зайлуулмаар юм. МАН чинь татвар нэмэхгүй гээл орилоод байсан бишүү???? Наад татвараа тэр бузрын ундармаа авгайгаасаа, батхүүгээсээ алтангаасаа ав мэдүү!!!!
Ёстой мал нь хорогдож, мал маллах хүн олдохгүй, махны үнэ тэнгэрт хадах бх даа.
Мал тооллогын дүн одоо л нэг бодитой гарах нь дээ 70 сая аас навс бууна даа
Tatvar nertei hulgaid aldsan munguu mahniiha unen deer nemj taara teheer bid mah idsni tatvar tulj bn gesen ug
arai dendvv ym aa tsagiin hatuud hen malaa ergvvlj toiruulj bn huuli batalj bga garuud awahaa l boddog 1udaa malchdad demjleg tuslaltsaa vzvvlj bsan uu
МАНгарууд малчдыг манаруулах нь дээ татвар гээд их хурлын сонгуулиар яриад байгаагүй бил үү хахаха