Холливудын нэрт жүжигчин Жефф Бриджес тунгалгийн булчирхайн хорт хавдраар оношлогдсон болохоо өчигдөр өөрийн Твиттер хуудаснаа зарлажээ.
Тэрээр "Би тунгалгийн булчирхайн хорт хавдраар оношлогдсон. Хэдийгээр энэ бол ноцтой өвчин хэдий ч би маш сайн эмч нарын багтай бөгөөд тэдний урьдчилсан дүгнэлт эерэг байгаа учир өөрийгөө азтайд тооцож байна. Би одоо эмчилгээгээ эхлүүлж байгаа ба цаашдын явцынхаа талаар та бүхэнд мэдээлэх болно" хэмээн мэдэгдсэн юм.
Уг мэдэгдлийнхээ дараахан тэрээр "Би гэр бүл, найз нөхдийнхөө хайр, дэмжлэгт гүнээ талархаж байна. Мөн та бүхний залбирал, сайн сайхныг хүсэж буй явдалд баярлалаа. Энэ боломжийг ашиглан нэмж хэлэхэд, саналаа өгөхөө мартуузай" хэмээн нэмж хэлсэн байна.
Өдгөө 70 настай Бриджсийн Холливудын карьер 60 гаруй жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд тэрээр одоог хүртэл "True Grit", "The Big Lebowski", "King Kong", "Iron Man" зэрэг 70 гаруй кинонд дүр бүтээгээд байгаа билээ.
I’m profoundly grateful for the love and support from my family and friends.
— Jeff Bridges (@TheJeffBridges) October 20, 2020
Thank you for your prayers and well wishes. And, while I have you, please remember to go vote. Because we are all in this together. https://t.co/6sAU4MYixl
Love, Jeff
Эх сурвалж: CNN, UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.