СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-10-20

Танилц: Засгийн газрын 2017 оноос эхлэн төлсөн өрийн жагсаалт

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Засгийн газар 2017 оны аравдугаар сарын 4-нөөс 2020 оны есдүгээр сарын 30-н хүртэл нийт 9.3 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "У.Хүрэлсүхийн Засгийн газар 9.3 их наяд төгрөгийн өр төлсөн гэнэ, үгүй байх, ийм их хэмжээний өр төлчихлөө гэж үү? гээд янз бүрийн яриа өрнөөд байх шиг.  Өр төлөх амаргүй, хэцүү ч ийм их өрийг бид дарж барагдуулж чадсан юм. Зарим хүмүүс итгэхгүй байгааг ч ойлгож байна. Төлөгдсөн өрийн мэдээллийг та бүхэнд хүргэе. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗГ 2017.10.04-нөөс 2020.09.30 хүртэл нийт 9.3 их наяд төгрөгийн өрийг 3,351 удаагийн төлөлтөөр барагдуулсан.

Үүнд:

  • 1991 оноос хойш хэрэгжсэн нийт 236 төсөл, хөтөлбөрийн зээлийн үндсэн төлбөрт 876 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 389.9 тэрбум төгрөг, нийт 1,266 тэрбум төгрөг,

2012 оноос хойш авсан арилжааны нөхцөлтэй гадаад бонд, арилжааны нөхцөлтэй зээлийн төлбөрт:

  • 2012 онд арилжаалсан "Чингис" бондын үндсэн төлбөрт 1,224.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 420.0 тэрбум төгрөг нийт 1,644.5 тэрбум төгрөг,
  • 2015 онд арилжаалсан "Димсам" бондын үндсэн төлбөрт 393.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 23.3 тэрбум төгрөг нийт 416.6 тэрбум төгрөг,
  • 2016 онд арилжаалсан "Мазаалай" бондын хүүгийн төлбөрт 354.4 тэрбум төгрөг,
  • 2016 оны авсан "Кредит свисс" банкны зээлийн үндсэн төлбөрт 490 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 128.3 тэрбум төгрөг нийт 618.3 тэрбум төгрөг
  • 2017 онд арилжаалсан "Хуралдай" бондын хүүгийн төлбөрт 414.6 тэрбум төгрөг,
  • 2017 онд арилжаалсан "Гэрэгэ" бондын хүүгийн төлбөрт 294.6 тэрбум төгрөг,
  • 2011 оноос хойш арилжаалсан дотоод бондын үндсэн төлбөрт 3,485.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 785.4 тэрбум төгрөг нийт 4,270.7 тэрбум төгрөг төлсөн өрийн жагсаалтыг өр үүссэн хугацаа, өр төлсөн он, сар, өдөр зэргийг та бүгдэд хүргэж байна" хэмээн фэйсбүүкийн албан ёсны хуудастаа бичжээ.

Засгийн газрын өрийн жагсаалт

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.126.90.80

Энэ яахав ээ, 2016 онд ЗГ солигдох мөчид 3,8 тэрбум$ ын гадаад өр байсан, МБ ны 2,0 тэр$ын өглөг байсан гэтэл одоо ЗГ хариуцах өр, өглөг нь, 8,1 тэр $ , МБ ын өр 2,3 $ байна тэгэхлээр мэдээж өр өглөг бараг 2,0 дахин өссөөд бна., энэ хэний балаг вэ? Хотгор шанага тайлбар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.