СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хакерчид хулгайлсан цахим мөнгөө сангуудад хандивлажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Darkside бүлгийн хакерчид өөрсдийн хулгайлсан мөнгөө сайн үйлсийн сангуудад хандивласан тухайгаа ил тодоор зарлажээ. Тэд томоохон ашиг орлоготой компаниудыг хакердаж олсон сая сая доллараа хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг газруудад хандивласан үйлдлээ дэлхийг илүү сайн сайхан газар болгохын төлөө хийсэн үйлдэл хэмээн мэдэгдсэн байна.

Тус бүлгийн хакерчид 10,000 ам.долларын биткойны хандиваа хоёр байгууллагад илгээжээ. Эдгээр хоёр байгууллагын нэг нь Чилдрен олон улсын байгууллага юм. Харин нөгөө нь Water Project усны төслийнхөн ажээ. Гэвч Чилдрен олон улсын байгууллага хакерчдын илгээсэн мөнгийг хүлээж авахгүй хэмээн мэдэгджээ.

Нууцлаг “Робин Гүд” хэмээн нэрлэгдээд байгаа DarkSide бүлгийнхний үйлдэл хачин жигтэйд тооцогдож, маргаан дагуулж байгаа юм.

Хакерчид байгууллагуудын мэдээлэл технологийн системийг барьцаалан барьцаа хөрөнгө төлөхийг шаардаж, төлөгдсөний дараа эргэн хэвийн байдалд нь оруулсан тухайгаа энэ сарын 13-ны өдөр мэдэгджээ. Ингэхдээ “бид тэдгээр томоохон компаниуд сайн санааны хандивын үйлсэд ашиг орлогынхоо нэгээхэн хэсгийг зарцуулах нь шударга явдал гэж бодож байна. Та бүхэн бидний ажлыг зэмлэн буруутгах нь хамаагүй, бид хэн нэгний амьдралыг өөрчлөхөд тусалж байна. Бид өнөөдөр хандивынхаа эхний хэсгийг илгээсэн” гэжээ.

Чилдрен Интернэйшнл олон улсын байгууллага нь Энэтхэг, Филиппин, Колумб, Эквадор, Замби, Гватемал зэрэг улсуудад гэр бүл, хүүхдүүдийг дэмжин ажилладаг. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр уг хандив нь цахим гэмт хэрэгт холбоотой учраас хүлээж авахаас татгалзаж байна гэжээ. Харин Сахарын Африкт ус цэвэршүүлэх төслийг хэрэгжүүлдэг Water Project одоогоор ямар нэг хариу өгөөгүй байна.

Харин ажиглагчид урьд өмнө хакерчид олсон орлогынхоо тодорхой хувь хэмжээг хандивлаж байсан тохиолдол анх удаа гарч байгаа гэдгийг хэлжээ. Тэд хандив өгч байгаа нь хууль сахиулах байгууллагынханд асуудал үүсгэж болзошгүй юм.

Цахим гэмт хэрэгтнүүд АНУ-д төвтэй Giving Block нэртэй Биткойн зэрэг криптовалютыг хувиргаж ашгийн бус байгууллагуудад илгээдэг үйлчилгээгээр дамжуулан хандиваа илгээсэн. Тус байгууллага нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг 67 ашгийн бус сайн санааны байгууллагатай хамтран ажилладаг. Тус үйлчилгээний зүгээс хандиваар ирсэн криптовалют нь хулгайлагдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд үнэхээр хулгайн мөнгө гэдэг нь батлагдвал хууль ёсны эздэд нь буцаан олгох ажлыг хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.