Эмийн агентлаг байгуулж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Эм, эмийн хэрэгслийн агентлагийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс байгуулна. Уг агентлагийн хувьд эмийн чанар, аюулгүй байдал, үнэ зэрэг асуудалд дээр хяналт тавьж ажиллах зорилготойгоор байгуулагдаж байгаа. Уг агентлаг дээр эм, эмнэлгийн хэрэгсэл дээр үнийн судалгаа хийдэг судалгааны хэсэг ажиллана. Манай улсад борлуулж байгаа эмийн бүх талын судалгаа тооцоог гаргах юм. Үүн дээр үндэслэн манай улсын зах зээл дээр борлуулагдах боломжтой талаар тогтооно.
Ядууралд өртсөн иргэдийн 60 хувь нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтээс болж өртсөн гэдэг зүйл ярьсан. Иргэдийн хувьд гадагшаа явж их хэмжээний мөнгөөр эмчилгээ, эмнэлгийн тусламж авч байна. Ирэх оны эхээс санхүүжилтийн тогтолцоо өөрчлөгдсөнөөр нарийн төрлийн мэс засал бусад төрлийн эмчилгээнүүд хувийн болон улсын эмнэлэгт хөгжих боломжийг бүрдүүлж өгнө. Ингэснээр манай улсад эмчлэгддэггүй өвчний тоо буурах боломжтой.
-300 гаруй эм хангагч байгууллагуудыг цэгцлэх юм уу?
-Ямар нэгэн байдлаар шууд хаана гэж ойлгож болохгүй. Стандартаа барьж эхлэхээр шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирж байгаа байгууллагууд цэгцрэх байх.
Цаашлаад хөдөлмөрийн чадвар алдалтыг зөв тогтоох шаардлага тулгарч байна. Үүнийг цэгцлэхийн тулд бүх ард иргэдийг цахим бүртгэлд хамруулах. Иргэд цахим бүртгэлд хамрагдсанаар хэзээ, хаана эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан талаарх мэдээллийн бааз бий болно гэсэн үг. Үнэхээр энэ хүн группд орох шаардлагатай үгүй эсэхийг уг цахим бүртгэлээс мэдэх боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.