СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Г.Ганболд: Хүн ам, гишүүдийн тооноос хамаарч хөрөнгө оруулалтаа хуваарилсан байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын 2021 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Орон нутагт хуваарилагдах төсвийн асуудал ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа тул УИХ-ын гишүүн Г.Ганболдоос тодрууллаа.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: 

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтуудын хувьд тойрог тэгшитгэх журмаар хөрөнгө оруулалт харьцангуй тэнцүү хуваагдаж байгаа гэж ойлгож болно. Жишээлбэл, гурван удаа гишүүнээр сонгогдсон аймгийн хувьд арай хөрөнгө оруулалт нь илүү гэх мэтээр гишүүдийн тооны хэмжээнд тэгшитгэж явж байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хувьд бол эрс ялгаатай. . Аймгууд хүн амын орлогын албан татвараас гол орлогоо бүрдүүлээд бусад нь үндсэндээ улсын төсөв рүү ордог. Улсаас буцааж татаас авдаг аймгуудын хувьд бол хүнд байгаа гэж хэлж болно.

Зарим аймаг 200 тэрбум төгрөгийг орон нутгийн хөрөнгө оруулалт хийж байхад зарим нь гурван тэрбум төгрөг хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь өөрөө хэтэрхий ялгаа үүсгэж байгаа нь төсвийн хуваарилалттай холбоотой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.