СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-20

Ц.Энхтуяа: Хавчаарын талд хүчтэй шуурга болсны улмаас нэг хүн алга болсон

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Баянхонгор аймгийн Баацагаан сумын тавдугаар багийн нутаг, “Хавчаарын тал” гэх нэртэй газарт малын ченжүүд мал олноор худалдан авна гэдэг зар тавьж, малчдын малыг цуглуулчихаад мал худалдан авахгүй иргэдийг хохироож байна гэх мэдээлэл цахим орчин тарсан.

Албан бус мэдээгээр “Хавчаарын тал” гэх газарт малчид 10,000 гаруй тооны малыг худалдан борлуулахаар тууж аваачаад байгаа бөгөөд ченжүүд худалдан авалтаа зогсоосноос үүдэж, өвс тэжээлгүй газарт байгаа мал өлдөж олноороо хорогдож, малчид хохирсоор байна гэх мэдээлэл тарсаар байна.  

Уг мэдээллийн дагуу тус сумын ИТХ-ын дарга Ц.Энхтуяатай утсаар холбогдож нөхцөл байдлыг тодруулахад “Хавчаарын талд ченжүүд мал худалдан авч байгаад энэ сарын 22-ныг хүртэл худалдан авалтаа зогсоосон гэдэг мэдээлэл манай сумын зарын группэд тавигдсан байхыг харсан. Өнгөрсөн зун манай нутагт бороо хур ороогүйн улмаас айхтар ган болсон. Мал хуйгаа зарах гэсэн иргэд их байгаа. Хавчаарын талд өвс гэхээр зүйл байхгүй учраас зарахаар аваачсан мал нь өлдөж хорогдож байхыг үгүйсгэхгүй. Урьд шөнө манай суманд айхтар хүчтэй шороон шуурга болсны улмаас мал уруудаж, нэг хүн сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу Засаг дарга болон тамгын газрын ажилтнууд эрэлд гарцгаасан” гэв.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын зарын группэд оруулсан зар мэдээллийг шүүрдэж үзэхэд Jargal Ganbat гэх хаягтай иргэн “Товгор 5-р баг Хавчаар гэдэг газар ямаа худалдан авч буй байдал. Манайхан бужигнаж байна. Одоогоор 7000 орчим ямаа авлаа. Түр зогсож ачуулаад 22-с дахиад авахаар болохоор боллоо. Ачуулахгүй бол тэнд ачаалал нь ихдэж, бэлчээр өвс, ус хүрэлцэх боломжгүй байна. Иймд та бүхэн 22-с хойш судалж байгаад өгөхөөр төлөвлөх хэрэгтэй юм байна. Үнэхээр үндэсний баялаг болсон мал сүрэг сүүлийн хэдэн жилүүдэд сайн өссөн байна.” гэх постыг оруулсан байв.

Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбат болон ЗДТГ-ын дарга Б.Наранбаатар нараас нөхцөл байдлыг тодруулахаар залгасан боловч тэдний утас холбогдох боломжгүй байв.

Ченжүүд Баацагаан сумаас эр ямааг 70,000, эм ямааг 40,000 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд уг үнээр ямаагаа худалдан борлуулах хүсэлтэй иргэн олон байгаа нь тухайн постны дор оруулсан сэтгэгдлүүдээс харагдаж байв.

Баацагаан сумын "Хавчаарын тал" гэх нэртэй газрын нөхцөл байдал 2020.10.18 Jargal Ganbat гэх хаягнаас уг зургийг авав.

 

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.21

Malchid zailaarai lalridaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.