Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр өнөөдөр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ хэмээн УЦУОШГ-аас анхааруулсан билээ.
Тэгвэл Өмнөговь аймгийн Даланзадгад суманд салхины хүч эрс нэмэгдэж, ѳндѳр эрсдэлтэй болж байгаа тул тус сумын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэрийг сумын Онцгой комиссоос гаргасан байна.
Одоогоор Цогт-овоо, Булган, Гурвантэс, Манлай, Мандал-овоо, Ноён, Хүрмэн, Цогтцэций сумдад салхи 16-18 м/с хүчтэй салхи болон шороон шуургатай байна. Даланзадгадад салхи 13 м/с байна. Салхины хүч 11:00 цагаас хойш нэмэгдэж, аюулын түвшинд хүрэх төлөвтэй байна. Иймд хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа ойрхон бэлчээрлүүлэх, малтайгаа уруудах, төөрөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, айл өрхүүд тог цахилгааны аюулгүй байдлыг хангаж болзошгүй Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.