БНСУ-ын Пёнчан хотод 2018 онд болсон Өвлийн олимпийн наадмын үеэр тохиосон кибер халдлагуудын ард ОХУ-ын Цэргийн тагнуулын алба байсныг тогтоосон гэж АНУ-ын Хууль зүйн яам даваа гарагт мэдэгджээ.
Америкийн Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчооны хамт ОХУ-ын Жанжин штабын Тагнуулын ерөнхий газрын Цэргийн ангийн зургаан офицерыг "Кибер орон зайд хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулж, эмх замбараагүй, тогтворгүй байдал үүсгэсэн" хэмээн буруутгаж байгаа аж.
Эргэн сануулахад, 2018 онд тохиосон Пёнчаны өвлийн олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа кибер халдлагад өртөж, олон арван интернет сервер болон олон зуун компьютер ажиллах боломжгүй болсон билээ. Энэхүү халдлагыг тухайн үед Умард Солонгостой холбож байсан юм. Тэгвэл Оросын цэргийн анги санаатайгаар халдлагыг Умард Солонгосоос үүдэлтэй мэт харагдахаар зохион байгуулсан гэж АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгджээ.
ОХУ-ын баг тамирчид допингийн хэрэгт холбогдон, Пёнчаны олимпод улсынхаа туг далбаан дор оролцох боломжгүй болсон тул Оросын талаас энэхүү кибер халдлагыг үйлдэх болсон гэж эх сурвалжууд дүгнэж байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.