СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-20

Матад сумыг хайгуулын лицензээр авсан нууц эзэн хэн бэ?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монгол Улс 330 сумтай. Түүний нэг болсон . Цаашлаад улсын төсвийн үйлчилгээг авч чадахгүйд хүрч мэдэх юм. Иймд өнгөрсөн хавраас нутгийн иргэд шүүхэд хандсан ч өнөө хүртэл шийдэгдээгүй байна.

гэнэ. 

Нутгийн иргэдийн зүгээс уг лицензийг аймаг, сумын удирдлагад байсан эрхмүүд, Улаанбаатар дахь нутгийн зөвлөлд байдаг нөлөө бүхий хүмүүсийн гараар дамжсан болов уу гэсэн таамаг дэвшүүлдэг. Гэхдээ баталж нотолсон нь үгүй. Хэн хэрхэн авсан талаар мэдээлэл алга.

Матад сумын нутаг байгалийн үзэсгэлэнт газар цөөнгүй. Газрын тос, алт, газрын тос, уран, нүүрс, жонш, шохой, алт зэрэг ашигт малтмалын арвин баялагтай. Монголын улаан номонд бичигдсэн ховор ургамал, ан амьтад олон бий. Сумын төв нь одоогийн оршин байгаа Зүүнбулаг хэмээх газарт 1924 онд анх байгуулагдсан. Өдгөө 2600 хүн ам, 800 гаруй өрхтэй. Тэгвэл 2005 оноос сумын төвийн нутаг дэвсгэрт нүүрсний орд байгаа гэх яриа дуулдах болжээ. Энэ мэдээлэл гарсанаас хойш удалгүй Матад сумын ИТХ-ын тэргүүлэгчид сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлөх тогтоол гаргасан гэнэ.

Сумын төвийг бүхэлд нь хамарсан газарт эхэндээ “Талын жигүүр” хэмээх компани нүүрсний хайгуулын лиценз эзэмшиж байж. Гэтэл 2019 оны нэгдүгээр сард хайгуулын лиценз нь ашиглалтынх болж өөрчилжээ. Энэ үеэс асуудал үүсч эхэлсэн байна. Тодруулбал, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд эдэлбэр газрыг өөрчлөх эрх байхгүй тул АМГТГ анхнаасаа хууль бус шийдвэрийг үндэслэн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лицензийг “Талын жигүүр” компанид олгосон гэж Матад сумын удирдлагууд үзжээ. Ингээд уг лицензийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сард Матад сумын төвийн газарт олгосон А лицензийг цуцлах, эсэх асуудлаарх шүүх хурал Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд товлогдож байв. Гэтэл шүүх хурал хойшилсоор УИХ-ын сонгуультай залгасан. Дараа нь шийдэгдэх болов уу гэтэл сунжирсаар Орон нутгийн сонгууль хүргэсэн бол цаашид юу болох, хэрхэн шийдэгдэх нь бас л тодорхойгүй. Тэгэхээр Матад сум дахиад л сумын хөгжлийн төлөвлөгөөгөө батлуулж чадахгүй 2021 онтой золгох уу гэдэг асуудал тавигдаж байна. Үүнээс үүдэн тус суманд газраа өмчилсөн 932 иргэн, газрыг эзэмшиж байгаа 500 гаруй иргэн, аж ахуй нэгж, 50 гаруй төрийн байгууллагуудын эрх ашиг хөндөгдөхөд хүрээд байна.

Ч.ЗОТОЛ

2020.10.20 МЯГМАР № 202 (6427)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
203.98.76.60

Хүн амьдар байгаа газар давхардуулан олгох нь буруу. Хууль ёсны юм бичсэн байна 96663722

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.