СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сураггүй алга болсон авирагч 14 хоногийн дараа эсэн мэнд олджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын иргэн 38 настай Холли Көртер энэ сарын 6-ны өдөр буюу хоёр долоо хоногийн өмнө Юта мужийн цэцэрлэгт хүрээлэнд нэвтрээд сураггүй алга болоод байжээ. Хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн эрэл хайгуулын дүнд ууланд авирагч эмэгтэйг Зион Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эсэн мэнд олжээ.

Холбогдох албаны хүмүүс, аврагчид ням гарагт Көртерийг олсон байна. Эсэн мэнд аврагдсан эмэгтэй гэр бүлийнхэнтэйгээ уулзаж цэцэрлэгт хүрээлэнг орхижээ. Көртерийн гэр бүлийнхэн өдөр шөнө ялгалгүй ажилласан аврагчдад гүнээ талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Хамгийн сүүлд Көртер Зион цэцэрлэгт хүрээлэнгийн Гроттогийн зогсоол дээр буужээ. Хайгуулын ажилд Вашингтоны шерифийн газар, К-9 нэгж, хайгуулын баг, аврагчид төдийгүй цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд, сайн дурынхан туслалцжээ.

Көртерийн охин Чэмберсийн хэлснээр цэцэрлэгт хүрээлэнг үзэх нь түүний ээжийн мөрөөдөл нь байжээ. Гэвч коронавирус тархсанаас болж хүүхэд асрагчийн ажлаа алджээ. Хүүхдээ харуулж байсан айл цалинг нь өгч чадахаа больсон байна. Гэвч Көртер сэтгэлээр унасангүй завтай байх цагаа ашиглан үзэхийг хүссэн газартаа иржээ. Чэмберс хэдийгээр мэргэжлийн ууланд авирагч биш боловч мэргэжлийн хүмүүсээс дутахааргүй ээжийгээ эрж олох ажилд тусалсан байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.