Вьетнам улсад үер бууж хөрс гулсан цэргийн хуаран өртөж газрын хөрстэй тэгшлэгджээ. Хөрсний гулсалтад дарагдсан хуарангийн 11 цэргийг эрж хайх ажил үргэлжилж байна.
Чуанг Три мужид цэргийн хуаранд хөрс гулссаны дараа 11 цэргийн цогцсыг олж гаргажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шөнө хөрс нурах үед аварга том тэсрэх бөмбөг дэлбэрч байгаа мэт хүчтэй чимээ сонсогдсон байна.
Ням гарагийн өглөө Вьетнамын үндэсний дөрөвдүгээр цэргийн хороо хөрсний гулсалтад өртсөн. Шөнийн 02 цагаас эхлэн 4-5 удаа хүчтэй хөрс нурж, ойр орчмын иргэдэд бүхэл бүтэн уул нураад ирэх шиг санагджээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа боловч аюултай нөхцөл байдалд байгаа тул аврагчдыг сонор сэрэмжтэй ажиллахыг зааварчилж байна.
Үүний өмнөх өдөр буюу бямба гарагт Туа Тиен Хуэ мужийд хөрсний гулсалтад дарагдсан усан цахилгаан станцын ажилчдыг аврах гэж байсан аврах багийн 13 хүн нас барсан байдалтай олдсон юм.
Өнгөрсөн долоо хоногт Вьетнам улс даяар аадар бороо асгарч, үер болон хөрсний гулсалтад багадаа 70 иргэн амь эрсдээд байгаа юм. Энэ долоо хоногт цаг агаарын байдал улам муудаж хөрс гулсах, үерийн аюул нүүрлэнэ гэдгийг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.