ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр аравдугаар сарын 17, 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад хийсэн шинжилгээнүүдээс дөрвөн тохиолдол илэрсэн. Өнөөдөр нэмэгдсэн тохиолдол байхгүйг хэллээ. Үргэлжлүүлэн "Харин нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хүн нь 50 настай, ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 324 байна. Үүнээс 312 нь эдгэрч, эдгэрэлт 96 хувьтай байна.
Эдгэрсэн хүмүүсээс таван хүн сувилалд, 10 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 297 хүний бүх ажиглалт, тандалт нь дуусжээ.
Одоогоор 12 хүн коронавируст халдварын улмаас ХӨСҮТ-т эмчлүүлж байна. Тэдгээр өвчтөнөөс таван хүний биеийн байдал нь хүндэвтэр, долоон хүний хөнгөн гэж үнэлэгджээ” гэв.
Дэлхий дахинд коронавирусийн халдвараар нийт 39.2 сая иргэн өвчилсөн байна. Сүүлийн нэг хоногт 390 мянга гаруй хүн өвчлөөд байна. Тархалтын хувьд АНУ-ын бүс нутагт 18.4 сая, Европт 7.7 сая хүн коронавирусийн халдвар аваад байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.