"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр хуралдаж байна. Уг хурлаар ногдол ашиг хуваарилалтын явц, тайлан болон ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгарав болгох, шинээр сонгох зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг "1072 хувьцаа Мэдээллийн төв" хуудсаар шууд дамжуулж байна.
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын явц, тайланг танилцуулсан юм. Тэрбээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахимаар, цомхон хийж байгааг онцоллоо.
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ нь 11 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил. ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас ийнхүү өнөөдрийн хуралдаанд ажлын тайлангаа тавьж байгаа юм байна.
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ нь 11 гишүүнтэй байдаг. Төрийн төлөөллийн долоо, хараат бус дөрвөн гишүүнээс бүрддэг.
Шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүд:
2. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энх-Амгалан
3.Ашигт малтгал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр
4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга
5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-эрдэнэ
6. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг
7. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлстсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ.
Хараат бус гишүүнээр Д.Батхишиг, Х.Болор-Эрдэнэ, Ү.Амарбат, П.Өлзийнаран нар томилогдсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.