СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2020-10-19

Улсын аварга Э.Оюунболдын шүүх хурал хойшиллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Тулгар төрөө байгуулсны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболдтой холбоотой сэргээшийн асуудал Улсын дээд шүүх дээр хянагдаж байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хуралдаан билээ.

Хэдийгээр, Давж заалдах шатны дээр улсын аварга Э.Оюунболдын барилдах эрхийг нэг жилээр хассан хэдий ч барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, юм.

Иймд энэхүү хэргийг Дээд шүүх хэрхэн шийдэх нь олны анхаарлын төвд байсаар байна. Хэдийгээр Улсын дээд шүүх энэхүү гомдлыг өнөөдөр хэлэлцэх ёстой байсан боловч, Э.Оюунболдын өмгөөлөгч өвчтэй шалтгаанаар түр хойшлуулжээ. Шүүх хурал хэдийд товлогдохыг жич зарлана гэж УДШ-ийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.