СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-19

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор зургаан хүний амь нас хохиржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 536 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Ослын улмаас 13 хүн гэмтсэнээс хоёр нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт 6 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-9
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн  байна.

 Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

 2020.10.17-ны 16.20 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Ямаат баг Өндөр толгой гэх газар /Аймгийн төвөөс зүүн тийш 130км/ шороон замд “Орхон” голын гүүрэн дээрээс Toyota Prius М жолоочтой автомашин онхолдож, жолооч 48настай, эрэгтэй М,  зорчигч 51настай эрэгтэй Б нарын 2 хүний амь нас хохирсон.

2020.10.17-ны 19.57 цагийн.

2020.10.18-ны 19 цагийн орчим  Дундговь аймгийн Дэрэн  сум “Сул” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 10км/ шороон замд Kia Frontier Э жолоочтой автомашин нь улсын дугааргүй Даюун маркийн Г жолоочтой мотоциклтой мөргөлдөж, жолооч  34настай, эрэгтэй Г-ийн  амь нас хохирсон.

2020.10.18-ны 12 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Дэрэн сум “Бэлэндалайн гарам” гэх газар /сумын төвөөс  хойш 9км/ .

2020.10.18-ны 19.30 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р баг “Арвайн тал” гэх газар /аймгийн төвөөс баруун зүгт 18,2 км/ асфальтан замд Hyundai Porter  маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 настай, эрэгтэй Н амь хохирсон. 

 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 жолоочийг илрүүлж ажилласан  байна.

2020.10.17-ны 18.45 цагийн орчимд СХД-н 22 дугаар хороо Тахилтын зам, Жаргалантын автобусны буудлын замд Toyota Prius маркийн автомашины жолооч А /Др:2.22%/  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 42 настай, эрэгтэй Э, 3 настай, эмэгтэй Ц нарын 2 хүнийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсныг тус албаны  эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байна.

Мөн.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.