СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-19

Залуус “Амьтны эрхийн хууль” батлуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Монгол хүнийг уужуу, өр зөөлөн, энэрэнгүй тусч хэмээн тодотгох нь бий. Гэвч энэ зан нь хүний гар харж амьдардаг нохой, муур мэт тэжээвэр амьтан дээр гардаггүй бололтой. Эсвэл бүр хамаагүй мэт. Тийм болохоор л нялх гөлөг, муурын зулзагаар хүүхдийнхээ зугааг хийж байгаад гаргаж хаядаг хэрэг. Хог новш шиг. Гэвч тэдгээр амьтдын 70 хувь нь амьд гарч чадалгүй зовлон, өлсгөлөн, өвчин гэмтлээр бүр тодруулвал буудуулж үхдэг. Бас дэлхий дээр өндрөөр үнэлэгддэг үнэтэй үүлдэр бүхий нохой, муур манай монголд гудамжны золбин хэмээгдэж, амьдрахын эрхэнд ууланд гарч амьдарч байна. Энэ л учир шалтгаан дээр үндэслэн “Амьтны эрхийн хууль” бидэнд хэрэгтэй байна.

Амьтан бүр амьд явах эрх бий. Энэ эрхийг хүн л зөрчдөг. Тэр тусмаа Монголд. Хэрвээ “Амьтны эрхийн хууль”-тай болчихвол мөнгөний төлөө нохой, муур зулзагалуулж хүүхдийн тоглоом болгохоо больчихно. Үржил гэдгийг хязгаарлаж, спей заслагыг хийлгэдэг болно. Тэгээд нохойгоо гөлөглөхөөр гөлгийг нь хайрцаг, шуудайнд хийгээд ууланд аваачиж эсвэл хог дээр хаяхыг зогсоож чадна. Та нар гөлөг савж алж байгаа бичлэг сошиалд тарсаныг мэднэ дээ. Хогийн машин дээр гөлөг савж алахгүй гэсэн үг.

Өнөөдөр их хотын залуус, тэр тусмаа амьтад тэжээдэг залуус нэгдэж “Амьтны эрхийн хууль”-тай болоход зориулан гарын үсэг цуглуулж байна..

Яагаад бид “Амьтны эрхийн хууль”-тай болох ёстой вэ?

“Азтай савар” ТББ-ын тэргүүн Ц.Зориглон

-          Монголд АМЬТНЫ ЭРХ-ЭЗНИЙ ХАРИУЦЛАГА гэдэг зүйл тодорхой, бүх иргэдэд ойлгомжтой байх шаардлагатай байна. Амьтныхаа эрхийг хамгаалсан, эзний хариуцлагыг чангатгасан хуультай болохыг бид зорьж байгаа. .

-           Бид чадлаараа гудамжнаас нохой муурыг авардаг. Тэдэндээ спей заслага хийлгээд эзэн олж өгч хяналт тавьдаг. Одоогоор аврагдсан нохдын тоо 4000-д хүрч байна. Бүгдийг нь эзэдтэй болгож чадсан.

-          Бид хичээгээд, улс арга хэмжээ аваад байдаг ч гудамжны нохой муурны тоо багасдаггүй. Тогтмол байсаар л байгаа..

-          Гадны бусад улсын жишгийг нэлээн судалж үзсэн л дээ. Олон улсын амьтны хуулиуд дээр ганцхан зүйлийг л тодотгож өгсөн байдаг. Энэ бол ЭЗНИЙ ХАРИУЦЛАГА. Амьтан өөрөө хүмүүст хэлж ярьж чадахгүй. Эзэн л хариуцлагатай байж ойлгож, ойлгуулж, бусдад үлгэрлэдэг байх ёстой. Эзэнтэй нь улс, нийгэм хариуцлага нэхдэг байх л хэрэгтэй. Хүн л, эзэн л тэр амьтныг тоглоом, эд зүйл, гудамжны мангас, хог новш болгодог юм шүү.

Монголд амьтныг хамааруулж үзсэн хуулийн хоёр л заалт бий. Нэг нь өмчийн тухайд авч үзсэн хулгайлах, бусдын эд зүйлд халдах тухай заалтад. Нөгөө нь ан амьтны тухай хуульд. АМЬТАН ЭД ЗҮЙЛ ЮМ ГЭЖ ҮҮ?

-          Хуулинд нэг бол зэрлэг ан амьтан, нөгөө нэг нь мал аж ахуйн чиглэлээр ашиглагддаг таван хошуу малыг багтааж өгсөн байдаг. Харин гэрийн тэжээвэр амьтан хулгайд алдагдахад өмчийн маргаанаар шийдэгддэг.

-          Төр засаг ч бас гудамжны амьтад дээр анхаарч эхэлж байгаа. . Ууланд гарч зэрлэгшиж ан амьтан, иргэдэд аюултай болж байгаа. Дээр нь устгал нэрээр буу хотод ашиглах нь эрсдэл дагуулдаг. Энэ зун гэхэд л зуслан дээр нохой буудах гэж байгаад машины гупер буудсан байсан хэрэг гарсан. Сум алдвал яана. Ийм хүндээр ийм аюултай, эрсдэлтэйгээр биш. Анхан шатнаас нь цэгцэнд оруулах л зорилго байх ёстой.

Хүүхдийн нүдэн дээр нохой буудаад байгаа үйлдэл 21-р зуунд соёлтой хотод байж болох асуудал гэж үү?

-          Амьтан тэжээнэ гэдэг өөрөө асар их хариуцлага байдаг. Байнга л 3 настай хүүхэд харж хандаж, асрана гэсэн үг шүү дээ. Үүнийг бид өдөрлөгөөрөө дамжуулан ойлгуулахаар зөвлөх, мэргэжилтнүүд ажиллуулж байна. Бас амьтадтайгаа ирсэн эздүүд хүмүүст зөвлөгөө өгч ажиллаж байна.

-          .

Гурван хөлтэй догь залуу энэ өдөрлөг дээр “ажилласан” юм

 Тэрээр гудамжнаас аврагдаж, нэг хөлөө алдаж, гэхдээ сайн эзэнтэй болж чадсан азтай савар. Харин одоо тэр бусад үүлдэрийн нохойтой яг л адилхан ухаантай, хүмүүжилтэй, сэтгэл зүрхтэй нэгэн гэдгээ хүмүүст таниулах ажил хийж байна.

Түүний аврагч Б.Ариунболд:

МОМО анх ийм байдалтай олдсон 

-          Би түүнийг анх олж аваад “Азтай савар” групп дээр пост хийсэн юм. Маш хүнд байдалтай олдсон. Машинд дайруулаад тэр газартаа 4-5 хоносон байсан. Түүнд хэн ч туслаагүй л дээ. . Одоо бол эзэнтэй болсон, хараа булаам янзын гоё нохой болсон байгаа биз дээ. Эзэн нь түүнийг зүгээр нохойноос ч илүү хөдөлгөөнтэй, дүрсгүй гэдэг юм.

МОМО-ийн эзэн А.Чингүүн:

-          Момог өөр хүн авахгүй байх гэж бодоод би өрөвдөөд авсан юм. Гэхдээ одоо бол үнэхээр царайлаг шүү. Бүгд л түүнийг царайлаг гэдэг. Тэр тоглох дуртай, бас их цоглог. Тэр гэртээ гурвуулаа л даа. Нөгөө хоёрыгоо зүгээр байлгахгүй тоглох гээд өдөөд байдаг юм. Ер нь нохойг үүлдэр гэж хардаг хүмүүст хэлэхэд амьтан л бол амьтан. .

Хүмүүс нялх гөлгийг хайрцаг, шуудайнд хийгээд үхэг гээд хаядаг. Яг тийм хувь тавилангаас амьд мултарсан Рэни энд гол дүрийн ажил хийж байлаа.

Рэни-ийн эзэн Б.Ариунболд:

-          Хоёр жилийн өмнө 100 айлд нүдээ нээгээгүй дөрвөн гөлөг хайрцаганд хийгээд хаячихсан байна гэж хүн манай “Азтай савар”-т мэдээлсэн. Мэдээллийн дагуу би очиж авч байсан. Тэгээд нөгөө гурвыг нь эзэнтэй болгоод үлдсэн энэ маань хамгийн бие муутай, туниа муутай цээжний гөлөг нь байсан. .

Яг хүн шиг ухаантай. Одоо 3 сартай нялх хүүхэдтэй амьдардаг. Хүүхдийг хамгаалдаг. Сэрэхэд нь мэдээлдэг. Үүлдэрийн биш ч гэсэн гайхалтай ухаантай сэтгэл зүрхтэй найз минь. Хүмүүст гэж л хэлэхэд үүлдэр хэнд ч хамаатай биш шүү дээ. Бүгд л адилхан амьтан. Бүгд л сэтгэл зүрхтэй шүү дээ.

Их хотын иргэн байна гэдэг бусдын өмнө асар их хариуцлагатай байхыг шаарддаг. Бусад гэдэгт амьтад ч бас багтдаг юм шүү. Хэрвээ эзэд бид, иргэд бид хариуцлагатай байвал гудамжны гэх золбин охой муур байхгүй болж болно гэдгийг онцолж хэлмээр байна..

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Unnamed
4 жилийн өмнө
50.83.212.65

Bi gariin useg zurnaa, yess

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.