ОХУ-ын Кострома мужийн Повалихинскийн хөдөө тосгоны захирагчийн сонгуульд цэвэрлэгчээр ажилладаг Марина Удгодская гэх эмэгтэй сонгогдсон нь оросын төдийгүй дэлхийн чихийг дэлдийлгэсэн үйл явдал болсон.
Тэрбээр “Манай тосгоны захирагч Николай Сергеевич намайг нэр дэвшээч хэмээн ятгахад нь би түүнийг маш их хүндэлдэг учраас зөвшөөрсөн. Тэр ч бүү хэл би саналаа Николай Сергеевичэд өгсөн. Гэтэл нөхцөл байдал эсрэгээр эргэж би тосгоны захирагч болчихсон” хэмээн хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн нь асар их дуулианыг дагуулсан байдаг.
Марина Удгодскаяыг тангараг өргөх үйл ажиллагааг сурвалжлахаар ОХУ-ын төв телевизүүд, өдөр тутмын сонинууд, бүр BBC хүртэл өөрийнхөө сурвалжлах багийг илгээсэн байдаг. Харамсалтай нь Маринагаас ярилцлага авсан ОХУ-ын ТНТ телевизийн “Дом-2” реалити шоуны хөтлөгч, сэтгүүлч Ксения Собчак коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон бөөн асуудал дагуулаад байгаа гэнэ.
Баруун гар талаас: Тосгоны захирагч Марина Удгодская, сэтгүүлч Ксения Собчак нар
Уг сэтгүүлчтэй ярилцлага хийсний дараа Тосгоны захирагч Марина охиныхоо хамт халуурсан гэдгээ хэлсэн бөгөөд түүнээс авсан коронавирусийн шинжилгээний эхний хариу сөрөг гарсан гэдгийг хэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.