Татварын ерөнхий газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг НӨАТ-ын баримтын сугалааны тохирол өнөөдөр 19.30 цагаас болно.
Өнөөдрийн сугалаанд иргэн таны есдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийсэн И-Баримтууд хамрагдах бөгөөд супер шагнал 30,000,000 төгрөг байх юм байна.
Ташрамд хэлэхэд өнгөрсөн сарын НӨАТ-ын сугалааны тохирлоор супер азтан тодроогүй бөгөөд 29,175 иргэн 30,000 төгрөг, 2949 иргэн 100,000 төгрөг, 329 иргэн 1,000,000 төгрөг, 34 иргэн 3,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг 3 иргэн тус тус хожсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.