СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-18

Залуус хорооллын цахилгаан шатыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинэчлэхээр болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус хороолол”-ын 14 ширхэг цахилгаан шатыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар яаралтай шинэчлэхээр болжээ. Уг хороолол 1360 өрх айлтай, 16 давхар, П хэлбэрийн гурван ширхэг орон сууцнаас бүрддэг бөгөөд ашиглалтад ороод ердөө долоон жил болж байгаа боловч бүх цахилгаан шат нь ашиглалтын шаардлага хангахааргүй болсон байна. Мөн өнгөрсөн сард тус хорооллын нэг цахилгаан шат унаж, хүн гэмтсэн нь цахилгаан шатыг нэн даруй шинэчлэх ажлыг төсвийн хөрөнгөөр хийхэд хүргэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.