Засгийн газрыг огцруулах санал дээр гарын үсэг зурсан 27 гишүүн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд ЖДҮХС-аас зээл авсан асуудалд нэр холбогдсон гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал асуулгад оролцох эрхгүй гэж үзэж байна. Учир нь ашиг сонирхлын тухай хуульд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс санал хураалтад орох эрхгүй гэдгийг заасан гэдгийг онцоллоо.
Тиймээс Монгол Улсын Ерөнхий Прокурор, Авлигтай Тэмцэх Газрын дарга нарт хандаж эдгээр гишүүд ашиг сонирхолтой эсэхийг тодруулж өгөхийг хүсч буйгаа өнөөдрийн ХБХ-ынхаа үеэр мэдэгдсэн юм.
Энэ асуудалтай холбогдуулан дараах албан тушаалтнуудад хандаж шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.
УИХ-ын дарга М.Энхболдод хандаж:
Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг санал хураалтад оруулахгүй байх
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга О.Содбилэгт хандаж:
Нэн даруй байнгын хороогоо хуралдуулж, ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байвал даруй зарлах, тэднийг санал хураалтын үйл ажиллагаанд оролцуулахгүй байлгах.
Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдод хандаж:
Тусгай хяналтын дэд хороогоо хуралдуулж ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байгаа эсэхийг тодруулж, хариуцлага тооцох, санал хураалтанд оролцуулахгүй байхыг шаардаж байна гэдгээ эдгээр гишүүд мэдэгдлээ.
Хэвлэлийн бага хурлыг бүрэн эхээр нь шууд дамжуулж байна: