Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо Баянбүрдийн автобусны буудлын хойно байрлах “Панда” авто засварын газарт гал түймэр гарсан гэх дуудлага 22.08 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангийн нийт 32 алба хаагч гал унтраах зориулалтын есөн автомашинтайгаар ажиллаж, шөнийн 23:50 цагийн үед галыг унтраажээ.
Гал гарах үед тус автозасварын газарт иргэдийн 3 автомашин байсан тэдний нэг нь дэлбэрсэн хэмээн хэргийн газарт байсан эх сурвалжууд тухайн газарт ажиллаж байсан сэтгүүлчдэд хэлжээ.
Уг галын улмаас хүний амь нас азаар эрсдээгүй бөгөөд урьдчилсан байдлаар гал түмрийн шалтгааныг цахилгааны гэмтлээс үүдэлтэй хэмээн үзжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.