Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр зам засварын ажилд ажиллаж байхдаа оргосон хорих ангийн ялтан Ганболдын Эрдэнэпүрэвийг өчигдөр өглөө олж тогтоон, баривчилсан байна.
Цагдаагийн байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрлийн хамтарсан баг түүнийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг "Шалын хоолой" гэх газраас илрүүлэн, баривчилжээ. Хууль хяналтынхан мөн эрэн сурвалжлах ажиллагаанд туслалцаа үзүүлсэн иргэдэд талархал илэрхийлсэн юм.
Г.Эрдэнэпүрэв нь удаа дараагийн хулгайн гэмт хэргээр ял эдэлж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.