Дельта хар салхи Мексикийн Юкатан хойгт ойртон ирэх үед 300 орчим нохой хорогдох газаргүй үлджээ. Харин сайхан сэтгэлт Рикардо Пиментел тэднийг гэртээ оруулан байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалсан байна.
300 орчим нохойноос гадна тэрээр хүүгийнхээ өрөөнд хэдэн арван муур, охиныхоо өрөөнд тахиа, туулай, үхэр зараануудыг түр орогнуулсан бол хашаандаа үс ноос ихтэй хонинуудыг хашиж шуурганд туугдахаас нь хамгаалжээ. Хэдийгээр Рикардогийн гэр аймшигтай үнэртэж байсан ч тэдгээр амьтдыг аварсан нь гайхамшиг юм.
Тэрээр “миний гэр яаж заваарах нь хамаагүй, дараа нь цэвэрлэчихнэ шүүдээ. Эвдэрсэн эд зүйлээ засч янзлаад дахиад л худалдаад авчихна. Харин тэдгээр амьтдыг эрүүл аюулгүй байлгаж хамгаалах нь хамгийн гайхалтай зүйл” гэжээ. Рикардо өмнө нь ч мөн Канкунд амьдарч байхдаа амьтдыг хамгаалахын тулд орон гэрээ зориулдаг байжээ.
Хар салхины үеэр гэрэл цахилгаан тасарч, тэдгээр амьтад хоол тэжээлгүй болохвий гэдгээс эмээж цахим хуудсандаа пост оруулан найзуудаасаа дэмжлэг хүссэн байна. Гэтэл санаанд оромгүйгээр түүнд дэлхийн өнцөг булан бүрээс дэмжлэг ирж олон мянган долларын хандив цугларчээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.