СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразилийн улстөрч дотуур өмдөндөө мөнгө нууж байгаад баригджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Бразилийн Авлигатай тэмцэх газрын ажилтнууд сенатч Чико Родригесийн гэрт нэгжлэг хийж байх үеэрээ түүнийг дотуур өмдөндөө бэлэн мөнгө нууж байсныг илрүүлэн, баривчилжээ.

Цагдаа нар тус улсын аж. Тэд эхлээд түүний сейф дотроос 7,700 гаруй ам.доллартой тэнцэх бэлэн мөнгө олсон байна.

Үүний дараахан гэнэ. "Түүний дотуур өмднөөс 2,500 ам.доллар бүхий мөнгөний боодлууд олдсон" гэж цагдаагийн тайланд бичжээ.

Ингээд албаныхан түүнээс дотуур өмдөндөө дахиад мөнгө нуусан эсэхийг нь гурван удаа давтан асуухад Родригес ууртайгаар дотуур өмдөндөө гараа шургуулаад, нийт 3,200 гаруй ам.долларын мөнгөн дэвсгэртийг гаргаж ирсэн байна.

Ерөнхийлөгч Жаир Болсонарогийн ойрын холбоотон Харин Родригес өөрийн мэдэгдэлдээ "Ковид-19-тэй тэмцэх төсөв мөнгийг олж аван, хууль тогтоогчийнхоо хувьд ажлаа хийж гүйцэтгэсний минь төлөө миний гэрт халдлаа. Би шударга ёсонд итгэдэг бөгөөд өөрийгөө ямар ч хууль бус үйлдэлтэй холбоогүй гэдгээ нотлох болно" хэмээн тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Reuters, Sky News

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.