СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хилээр ОХУ-аас 80 иргэн нэвтэрч, БНХАУ руу 50 иргэн гарна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Ирэх долоо хоногт ОХУ-аас Монголд ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авах тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бид нийт 91 удаагийн нислэгээр 18,021 иргэнийг эх оронд нь авчирчээ.

Яг өнөөдрийн байдлаар агаар болон авто замаар нийт 22,566 иргэн эх орондоо ирээд байна.

Бид ойрын хугацаанд буюу ирэх долоо хоногт ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй манай улсын иргэд болон манай улсад хөдөлмөр эрхэлдэг, байнга оршин суудаг . Товыг ойрын хугацаанд тодорхой болохоор нь нийтэд зарлах болно.

Ингээд Эрээн хотын удирдлагуудтай хэзээ хилээр нэвтрүүлэх талаар ярилцана. Түүнчлэн хятадын талаас эдгээр иргэдийн коронавирусийн шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа тул ХӨСҮТ-тэй шинжилгээ өгүүлэх тал дээр ярьж байна. 

Энэ сарын 16-нд буюу өнөөдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор АНУ, Мексик, Бразил, Зүүн өмнөд Азийн 14 улсаас яаралтай буцах хүсэлтэй 250 иргэн эх орондоо ирж байгаа юм. 

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД

  • Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
  • Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар 
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 
  • Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.