ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.Тэрээр "Аравдугаар сарын 14, 15-нд буюу сүүлийн хоёр хоногт нийтдээ 879 хүнд хийсэн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Сэлэнгэ аймгийн Алтанбулагт нэмэлтээр лаборатори байгуулсан. Тэнд ХӨСҮТ-өөс мэргэжилтэн очиж хамтран ажиллаж шинжилгээ тогтворжсон байгаа.
Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 320 байна. Үүнээс 311 нь эдгэрсэн нь 97 хувийн эдгэрэлттэй байна. Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад 297 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан.
ХӨСҮТ-д есөн хүн эмчлэгдэж байгаагийн биеийн байдлыг үнэлбэл долоо нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.