LIVE: НОБГ, НЭМГ, НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу тост өвчний 4144 тохиолдолд оношлогдсоноос 73.6 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн 1447 хэвтэн эмчлүүлэх орноос 704 оронд хэвтэн эмчлүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт 183 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Өнгөрсөн гурван хоногт нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчлээгүй бөгөөд үйлчилгээний газрууд архи зарсан тохиолдол илрээгүй.
Өнөөдрийн байдлаар угаарын хийнд зургаан өрхийн найман иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас гурван хүүхэд угаарын хийнд хордсон тохиолдол гарчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.