ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран “Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээг нь гардуулан өглөө.
Энэ сарын 05-15-ны өдрүүдэд буюу 10 хоног үргэлжилсэн тус сургалтад Үндэсний аврах бригад, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр анги, Зэвсэгт хүчний анги, байгууллагын нийт 64 алба хаагч хамрагдсан байна.
Алба хаагчид гамшгийн үед эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх чадвар эзэмшиж, эмнэлгийн зааварлагчаар бэлтгэгдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.