Аймаг нийслэл, сум дүүргийн орон нутгийн сонгуулийн дүн мэдээ гарсаар байна. Дөнгөж сая Нийслэлийн сонгуулийн хорооноос албан ёсны мэдээлэл хийлээ.
НИТХ-ын 45 суудлаас 34-ыг нь МАН-аас нэр дэвшигчид, 8-ыг нь АН-аас нэр дэвшигчид, ХҮН-аас нэг нэр дэвшигч ялалт байгуулж, олонхийн дүнгээрээ МАН нийслэл хотод ялалт байгуулжээ.
Харин хөдөө орон нутгийн хувьд Сүхбаатар, Хөвсгөл, Увс, Булган, Архангай, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Орхон, Өмнөговь аймгуудад Ардчилсан нам ялалт байгуулсан байна. Харин Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Төв, Баян-Өлгий, Ховд, Дорнод аймагт МАН ялалт байгуулсан.
Яг энэ цаг мөчид ялалт байгуулж, дүн нь тодорхой болсон аймгууд Засаг даргыг өрсөлдөөнд мордоцгоожээ. Аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дийлэнх нь тойрогтоо очсон байгаа бөгөөд тэд өөрсдийн нөлөөг тойрогтоо алдахгүйн тулд санхүүжүүлсэн нэр дэвшигчдээ аймгийн удирдлагад зүтгүүлж байгаа аж.
Мөн зарим аймагт өнгөрөгч УИХ-ын сонгуулиар намаасаа нэр дэвших эрх аваагүй гишүүн асан "нөхөд" аймгийн Засаг дарга болохоор зүтгэж байгаа аж.
Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр аймгуудын Засаг дарга нарыг Ерөнхий сайд шууд томилох эрхзүйн орчин үүссэн ч дагалдах хууль батлагдаагүй тул энэ удаад хэрэгжих боломжгүй болсон. Иймд орон нутгийн хуралд сонгогдсон төлөөлөгчид дундаасаа Засаг даргаа сонгох хууль үйлчлэх хэвээрээ байгаа юм.
Ямартаа ч энэ шөнө 21 аймаг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ялалт байгуулсан нэр дэвшигчид албан тушаалын "бялуу" хуваалцах аянд мордож, нойргүй хонох нь ээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Haha
Naad mederlee medeeleldee bitgii hutgaldaa haana ymar nam n ylsnaa medehgui medee beldeh jisheenii