СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Улс орон даяар сонгуулийн санал хураалт дууслаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөв.

Энэ удаагийн орон нутгийн сонгууль 07:00-20:00 цагийн хооронд үргэлжилсэн билээ. . Орон нутгийн сонгууль 20:00 цагт дуусаж, бүх хэсгийн хороод үүдээ барьж, хэсгийн ахлагч, намуудын ажиглагч нарын хамт хар машинаар санал тоолж, СЕХ-нд хүргүүлэх юм. 

Санал хураалтын дараа хуульд заасны дагуу бүх хэсгийн хороонд хяналтын тооллогыг саналын хуудасны 50 хүртэлх хувьд явуулна. Ингэхдээ тухайн хэсэгт байгаа нам, эвслийн ажиглагчдын сонголтоор ил тод тоолно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.