Сүхбаатар дүүргийн 2 хороо ИТХ-ын 28 дугаар тойрог 2-1 хэсэгт нийт 2430 сонгогч санал өгөхөөс 20.00 цагийн байдлаар 1446 иргэн буюу 60 хувь нь саналаа өгчээ.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн онцлог нь нийслэл, дүүргийн төлөөлөгч нарыг сонгох учраас иргэдийн хувьд саналаа дугуйлахдаа будилсан 19 саналын хуудас гарсан. Зөөврийн хайрцгаар 11 санал авч бүгд хүчинтэй уншигдсан. Хоёр тэргэнцэртэй иргэн ирж саналаа өгсөн. Энэ жилийн хувьд ирц бүрдсэн бүрдээгүй сонгууль хүчинтэй тооцогдож байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.