СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Киргизстаны Ерөнхийлөгч огцорлоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Киргизстан улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков тус улсад үүсээд байгаа улс төрийн эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд огцрохоор шийдсэн гэдгээ өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр мэдэгдэв.

Жагсагчид болон улс төрийн өрсөлдөгчдийн зүгээсээ огцрох шаардлагыг хүлээн аваад байсан Жээнбеков албан ёсны мэдэгдэлдээ "Засгийн эрхийг барьсаар байх нь манай улсын бүрэн бүтэн байдал, нийгэм дэх эв найрамдлаас илүү чухал биш" хэмээн бичжээ.

6.5 сая хүн амтай Киргизстан улсад аравдугаар сарын 4-нд болсон Парламентын сонгуулийн санал хураалтын дараа сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсагчид нийслэл Бишкек хотын гудамж талбайд жагсаж, Засгийн газрын ордон руу дайрч, Ерөнхийлөгчийг огцрохыг шаардан, дахин сонгууль явуулахыг шаардсан билээ. Үүнээс хойш тус улсын Сонгуулийн төв хорооноос сонгуулийн дүнг хүчингүй болгосон бөгөөд сөрөг хүчнийхэн Жээнбековыг огцруулан, шинэ Засгийн газар байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байсан юм.

Ерөнхийлөгч байна.

Жапаров Жээнбековыг огцруулахыг шаардана гэдгээ дэмжигчдэдээ амлан, Ерөнхийлөгчтэй энэ талаар хэлэлцээр хийсэн хэдий ч Жээнбеков Киргизстаны улс төрийн нөхцөл байдал тогтворжих хүртэл албан тушаалдаа үлдэнэ хэмээн мэдэгдсэн юм. Гэвч Жапаровын олон зуун дэмжигчид лхагва гарагт нийслэл хотод жагсан, Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж, түүний оршин сууж буй байр руу дайрна гэж сүрдүүлжээ.

Сооронбай Жээнбеков мэдэгдэлдээ "Энэ нөхцөл байдлын нэг талд нь жагсагчид, нөгөө талд нь хууль сахиулагчид байна. Цэргийн албан хаагчид болон хууль сахиулах алба нь Төрийн ордныг хамгаалахын тулд зэр зэвсэг хэрэглэх үүрэгтэй. Энэ тохиолдолд цус урсах болно. Энэ бол зайлшгүй тохиолдох зүйл.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.