Нийслэлийн Монгол Ардын намын хорооны сонгуулийн штабаас хэвлэлийн хурал хийлээ. Сонгуулийн санал хураалт явагдаж байгаа энэ цаг мөчид мөнгө тараасан, сонгогчдын саналыг худалдан авахаар зохион байгуулалттайгаар ажилласан, сонгуулийн сурталчилгаа дууссан байтал далд хэлбэрээр сурталчилгаа хийсэн, ирээдүйд бараа, эд зүйл өгөхөөр амласан зэрэг Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг илтэд зөрчсөн олон тооны зөрчлүүд илэрч, Монгол ардын намын холбогдох ажилтнууд баримтжуулсан байна.
МАН-ын хуулийн хэлтсийн хуульч Ү.Амарбат энэ тухай мэдээллийг өглөө.
Тухайлбал, Баянгол дүүрэгт л гэхэд АН-ын дарга асан С.Эрдэнийн хамаарал бүхий "Их тамир" амралтын газарт амрах 280 мянган төгрөгийн эрхийн бичиг өчигдрөөс эхэлж айл өрхүүдээр явж тараасан бол өнөөдөр тус дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт АН, МАХН-ын талд санал өгөөрэй гэж мөнгө тараасныг баримтжуулан цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд АН-аас нэр дэвшигч Мөнхзаяагийн ухуулагч нар 10 мянган төгрөг сурталчилгааны хуудасны завсар хийж тарааж байгаад баригдсан бол их хэмжээний мөнгө тарааснаа тэмдэглэсэн баримт бүхий тэмдэглэлийн дэвтэртэй явсан ухуулагчидын хэргийг ч мөн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Мөн, ахмадын баярыг далимдуулан Баянзүрх дүүргийн АН-аас нэр дэвшигчид хорооныхоо байран дээр сүү тараг тарааж байсан 25-р хорооны засаг дарга, нэр дэвшигч Буджавын Өлзий-Оршихт хэрэг үүсгэн шалгаж байна. Тус дүүргийн 11-р хорооны санал авах байрны орчимд машин дотроо бэлэн мөнгө тарааж байсан үйлдлийг мөн адил баримтжуулжээ. Харин Сонгинохайрхан дүүрэгт саналаа өгсөн хүмүүст байр олгох тухай хууль бус сурталчилгаа хийж байсныг нь баримтжуулснаас гадна 100 000 төгрөг санал болгож байсныг баримтуулжээ.
Дээрх үйлдлүүдийн тодорхой хэсэг нь Эрүүгийн хуульд туссан гэмт хэргийн шинжтэй, мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ сонгуулийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулинд заасан ЗӨРЧИЛ-ийн шинжтэй байна гэж Монгол ардын намын хуульчид ярьж байна. Мөн эрх барьж байгаа намын нэр хүндийг унагах, харлуулах, гүтгэх зорилгоор сонгогчдод буруу ташаа мэдээлэл тараасан үйлдлүүд үргэлжилсээр байна. Тухайлбал, Өмнгөговь аймагт бие даан нэр дэвшиж байсан нэр дэвшигчийн амь насанд түүний сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан этгээд нь согтуугаар халдсан үйлд явдал болсныг Монгол ардын намын нэр дэвшигч бие даагчийн аминд халдсан мэтээр ташаа мэдээлэл тараасан байна. Монгол ардын намаас Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж буй бүх нэр дэвшигчид ямар нэг эрүүгийн хэрэгт шалгагдсан зүйлгүй байгааг энд тодотгож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байна.Ардчилсан нам булхайг илчил
Яг үнэндээ миний ойр тойрныхонд хамгийн их мөнгө тараасан нам нь МАН бсан шүү. Их л мөнгөтэй нам юм. АН-г сураг гараагүй ээ. Гудамжинд бгаа нам ч юугаа гийгүүлэхэв.мэр сэр бол бсан бхыг үгүйсгэхгүй.