СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-10-15

Өрхийн эмнэлгүүд томуугийн А, В хүрээний вирусийг тодорхойлж эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Жил бүрийн томуу, томуу төст өвчний тархалтын ид идэвхжил, тархалтын үед эрүүл мэндийн байгууллагууд ачаалал өндөртэй ажилладаг. ЭМЯ-аас ирэх сардаа багтаан томуугийн түргэвчилсэн оношлуурыг дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд тарааж, томуугийн ид дэгдэлтийн үед ашиглахаар болсон.

. Оношлуурын мэдрэг чанар 94-95 орчим хувь буюу зөв оношлох боломжтой учраас ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори уг оношлуурыг ашиглах эмч, сувилагч нарт хэрэглээний талаар арга зүйн сургалт явуулж, удирдамжаар хангасан байна. Харин оношлуурын үр дүнд тулгуурлан оношлох, эмчлэх сургалтыг ЭХЭМҮТ-ээс нэгдсэн байдлаар зохион байгуулжээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ жилийн хувьд ЭМЯ–аас ТТӨ-с сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд маш их анхаарч байгаа бөгөөд өмнөх жилүүдэд 159 мянган тун томуугийн вакцин оруулж ирэн хүүхэд, эрсдэлт бүлгийг хамруулдаг байсан бол энэ жил 3 дахин нэмэгдсэн. Томуугийн вакцинд хамрагдалт сайн явагдаж байна.

Томуугийн түргэвчилсэн оношлуурыг өрхийн болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ашиглаад эхэлбэл бид Томуу тархан тархалт болохоос сэргийлэх, тухайн хүүхдэд вирусийн эсрэг эмчилгээ явуулахад ач холбогдолтой.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн баг” гэлээ.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр “. Энэ нь цаашлаад антибиотикийн зөв зохистой хэрэглээ, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмчилгээний чанартай ч уялдана.  ЭХЭМҮТ-өөс Амьсгалын замын эмгэгийн эмчилгээ, оношлогооны удирдамжийг шинэчлэн, хэрэглээг бүр тодорхой оруулан ТТӨ, Ковид -19, амьсгалын замын эмгэг хүндрэлийн гэсэн гурван бүлгээр боловсруулан хэвлэлтэд өгсөн. Харин хөдөө аймгуудад өөрсдөө очиж сургалтаа хийнэ” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.