СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ коронавирусийн эсрэг хоёр дахь вакцинаа гаргажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх анхны тарилгаа гарган авч НҮБ-ын ажилтнуудад үнэ төлбөргүй санал болгож байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл хоёр дахь вакцинаа амжилттай туршиж холбогдох албаны хүмүүс албан ёсоор бүртгэж авахаар болсныг лхагва гарагт мэдэгджээ.

Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхийлөгч Путин энэ тухай онцлон баяр хүргэсэн байна. Хоёр дахь вакциныг Сибирийн Вектор хүрээлэнд гарган авч хүн дээр хийх эхний хоёр шатны туршилтыг амжилттай даван гарсан бөгөөд гурав дахь буюу сүүлчийн шатны туршилтаа хараахан эхлээгүй байгаа ажээ.

Төрийн мэдлийн сувгаар хийсэн мэдэгдэлдээ . Пептид дээр суурилсан EpiVacCorona нэртэй хоёр дахь вакциныг ийнхүү ОХУ-д хэрэглэх тусгай зөвшөөрлийг олгосон байна. Хоёр дахь вакцины Новосибирскэд явуулсан туршилтад 18-60 насны 100 орчим сайн дурын иргэн оролцжээ.

Анхны Спутник В вакциныг Москвагийн Гамалейяа хүрээлэнд туршиж дотооддоо хэрэглэх тусгай зөвшөөрлийг өнгөрсөн наймдугаар сард олгосон юм. Аденовирусийн халдвар тээгч чанар дээр суурилсан уг вакцинд тусгай зөвшөөрөл олгохдоо ч мөн гуравдугаар шатны туршилтаас өмнө дэмжсэн. Сүүлчийн шатны туршилт Москвад 40,000 сайн дурынхныг хамруулсан эцсийн шатлалын туршилт одоо явагдаж байгаа юм.

. Энэ туршилтад 30,000 сайн дурынхан оролцохоос эхний 5,000 нь Сибирийн оршин суугчид байх юм.

Түүнчлэн Санкт-Петербургийн Чумаков хүрээлэнд коронавирусээс урьдчилан сэргийлэх гурав дахь вакцины туршилтыг үргэлжлүүлж байгаа. Клиникийн түвшний анхны туршилт энэ сарын 19-ний өдөр 300 хүн дээр эхлэх юм байна.

ОХУ халдварын 1,340,000 тохиолдлоор АНУ, Энэтхэг, Бразил улсуудын дараа дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна.

Эх сурвалж: CNBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.