Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 15 цагийн байдлаарх санал хураалтын явцын талаар мэдээлэл өглөө.
СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, МТТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан нар мэдээлэл өгч байна.
Орон нутгийн сонгуулийн ирц 15:00 цагийн байдлаар аймгуудаар нь авч үзвэл:
Ингэснээр аймгийн дүнгээр ирц 35,2 хувьтай байна.
Нийслэлийн дүнгээр 27 хувьтай, улсын хэмжээнд нийт 31,5 хувийн ирцтэй байна. Сонгуулийн 2148 байранд сонгуулийн явц хэвийн явагдаж байна. Сонгуулийн тухай хуулиар саналын хуудасны зургийг олон нийтэд мэдээлж болохгүй. Тэрнээс бол би саналаа өглөө, санал өгөх гэж байна гэх асуудал байж болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.